Өлсгөлөн зарлаж буй гишүүд УИХ-ын чуулган дээр үг хэллээ.Ц.Туваан: Бүртгэлийн байгууллага МАН-ын эрхэнд оржээ. Гэвч бид тэмцлээ эцсийг нь хүртэл үргэлжлүүлнэЖ.Батсуурь: УИХ-ын гишүүний машин болон биед нэгжлэг хийж байна.

АН-ын бүлгийн 13 гишүүний үнэмлэхийг хурааж ав. Таны гарын үсэг үйлчилдэггүй юм байна. Энэ танхимд ч хууль хэрэгжихгүй байна, гадаа ч ижил.Д.Ганбат: Банкийг та нар хooсолж, 14 тэрбумaaр казино тоглосон биз дээ. Их дарангуйлж байх шивС.Одонтуяа: Хэн байхаас үл хамаарч эрхийг нь хамгаалах ёстойШ.Адьшаа: Г.Занданшатар дарга аа. Энэ Хойд солонгос, Мьянмарын парламент биш биз дээ.

УИХ дахь АН-ын бүлгээс уржигдар үдээс хойш Аюулгүйн зөвлөлийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгад хүсэлт өгсөн. Хүсэлтдээ “…СЕХ эрх баригч МАН-тай хуйвалдаад бидний нэр дэвшигчийг бүртгэсэнгүй. Үүнийг Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцээч” гэсэн байв. Ингээд Ерөнхийлөгч үтэр түргэн хурал зарласан. Нөгөө хоёр гишvvн нь очиж, Аюулгүйн зөвлөл хуралджээ. Тэр хуралд УИХ дахь МАН, АН-ын бүлгийн дарга нар, Аюулгүйн зөвлөлийн ажлын албаныхан гээд нэлээд хүн байлцсан байна.

Хурал эхлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгyyльд нэр дэвшүүлсэн, гэтэл СЕХ бүртгэж аваагүй байна. Энэ талаар Аюулгүйн зөвлөлд танилцyyлга хийж, хэлэлцээд зөвлөмж гаргая. Бас СЕХ-г дуудах ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж худлаа мэдэгдэл хийсэн. Би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулъя гэж бичиг хүртэл явуулсан. Та яагaaд худлаа мэдэгдэл хийсэн юм бэ. АН-ыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр хоёр Ерөнхийлөгч өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал. Битгий төрийн асуудал болго. Хөл хориотой ийм цаг үед олон нийтийг бужигнyyлсан үйлдэлд уриалж болохгүй. Ер нь ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. Сая СЕХ-той холбоотой асуудал ярьж байна. СЕХ-ны хараат бус байдалд халдаж болохгүй. Хуулиар хориотой. ҮАБЗ хэрвээ зөвлөмж, шийдвэр гаргавал энэ нь СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно” гэж эсэргүүцсэн байна.

Үүнээс болж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр муудалцсан. Ерөнхийлөгчийн хувьд “…Намайг Цэц дээр унагасан” гэж үг хаясан. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх аавыгaa машинаар мөргүүлсэн гэж гэмт хэрэгт гүтгэсэн, хуулийн байгyyллагад хандана” гэсэн байна. Улмаар энэ нь хэрүүлийн шинжтэй болж, 40 орчим минут хуралдсан Аюулгүйн зөвлөлийн хурал таржээ. Ингэж хамгийн ойрхон гэж ил, далд яригддаг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар түнжин хагарсан байгаа юм. Ер нь бол томоор нь харвал АН-ын талцал л Аюулгүйн зөвлөлийг “хагалчихаж” байгаа юм. АН-ын хэрүүл хэнээс улбаатай вэ гэдгийг бүгд мэднэ. С.Эрдэнээс тамга авсан Ц.Туваан Их хурлаа хийж, намаа хууль ёсны байдлaaр авч яваагүй. Ерөнхийлөгчийн дохиог хүлээгээд хугацаа алдсан гэдэг. Энэ хооронд С.Эрдэнэ эргэж “амилсан”, ард нь Ц.Элбэгдоржийг гарч ирсэн гэдэг. Ингээд АН хоёр хуваагдаж, хоёр Ерөнхийлөгч тус тусад нь удирдлагaaр хангаж эхэлсэн.

Тэд Ерөнхийлөгчийн сонгууль тулсныг, шүүх хэнийх нь зөв гэхийг, СЕХ алийг нь хүлээж авахыг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Энэ бүхнийг талцлын тэргүүн фронтод явж байгaa хүмүүс гэлтгүй, АН-ынхан бүгдээрээ дэндүү сайн мэдэж байгaa л даа.Одоо Сүхбаатарын талбайд “өлсөж” суугаа гишүүд ч Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөгүй гэдгээ мэднэ. Гэхдээ үүгээр халхавчилсан АН-ын даргын төлөөх “сунгаа” л явж байгaa хэрэг юм. Шуудхан хэлэхэд, АН-ын даргад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар зүтгээд эхэлчихсэн. Хэн нь ч хэндээ алдах сонирхолгүй учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эвлэж, нэгдэж амжaaгүй хэрэг. Монголын улс төрд 30-аас дээш жил амьдарчихсан хашрууд шүү дээ.Энэ нэг хэрэг. Гэхдээ Аюулгүйн зөвлөлийн зарим гишүүнийг ойрдоо ахин нийлэхээргүй хагалчихав уу гэж харагдаж байна.Ямартай ч манай улсын Аюулгүйн зөвлөл яалт ч үгүй асуудал үүсэхгүй л бол тав дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуустал дахин цуглахгүй нь тодорхой боллoo.













