www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

МАН-ЫН ДАРАНГУЙЛАГЧИД С.ЭРДЭНИЙН ХУУРАМЧ ТАМГЫГ ХҮЧЭЭР АЛБАЖУУЛАХААР УЛАЙРЧ ЭХЭЛЛЭЭ

admin by admin
2021-05-07
in УЛС ТӨР
0
МАН-ЫН ДАРАНГУЙЛАГЧИД С.ЭРДЭНИЙН ХУУРАМЧ ТАМГЫГ ХҮЧЭЭР АЛБАЖУУЛАХААР УЛАЙРЧ ЭХЭЛЛЭЭ
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Сонгуулийн ерөнхий хороонд хүлээж авсан түүний материалууд хүчингүй болохыг л баталгаажуулав.

Ардчилсан намын тамгатай холбоотой асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2 дугаар сарын 21-д хуралдаж С.Эрдэнийг шинэ тамгатай болгосон УБЕГ-ийн шийдвэрүүдийг түдгэлзүүлсэн.

Өөрөөр хэлбэл өнөөг хүртэл С.Эрдэнийн гэх намын гаргасан шийдвэрүүдэд дарагдсан тамга хуурамч, энэ байдлыг мэдсээр байж СЕХ-нд буруу тодорхойлолт гаргаж өгсөн УБЕГ-ийн даргын энэ сарын 5-ны албан бичиг ч хууль бус.

Тиймээс Сонгуулийн Ерөнхий Хороо С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гаргавал мөн л хууль зөрчих нөхцөл байдал үүсээд буй.

Энэ алдаагаа засахын тулд эрх баригчдын шахалтаар захиргааны хэргийн давж заалдах шатны хурал сүүлийн 7 хоногт 3 дахь удаагаа зарлагдаж байна.

.Эрдэнэ-1 МАН-ын дарангуйлагчид С.Эрдэнийн хуурамч тамгыг хүчээр албажуулахаар улайрч эхэллээ

Өнөөдөр л гэхэд 8:30 цагт захиргааны хэргийн давж заалдах шүүх хурал гэнэт зарлагдан хуралдаж эхэлсэн, одоо С.Эрдэнийн тамгыг албажуулангуутаа 11:00 цагт СЕХ хуралдан түүнийг нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахаар улайрч байна.

Шүүхийн үйл ажиллагааны ном журам, ердийн процедурыг зөрчсөн ийм улайрсан үйл ажиллагаанууд нь С.Эрдэнийн хуурамч Ардчилсан нам эрх баригчдын захиалгатай болохыг улам бүр тодруулж байгаа юм.

Ардчилсан намын мянга мянган гишүүд энэхүү бурангуй явдлыг эсэргүүцэн орон нутаг бүртээ тус нам хагараагүй нэг цул байгаагаа илэрхийлж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагатай өнөөдөр уулзжээ. Энэ талаараа мэдээлэл өгсөн юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Хэн нэгэн хүний төлөө бид яваагүй. Сонгох, сонгогдох эрх, нэг намын дарангуйллын эсрэг зогсож байгаа. Бид энэ бүхний төлөө МАН-ын эсрэг эцсээ хүртэл тэмцэх болно.

Бид бүхэн үгээ хэлж чадахгүй нөхцөл байдал үргэлжилж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийг хариуцлагатай зөв хийгээсэй гэж хүсэж байна. Сонгуулийн ерөнхий хороог хуулийн дагуу ажиллахыг хүслээ.

СЕХ-нд баримт бичгээ хүргүүлж ирэхэд хараагүй байж хүлээж аваагүй. Гэтэл өнөөдөр бичиг баримтыг нягтлах ёстой гэдэг байр сууринд СЕХ хүрсэн байна. СЕХ хурлаа хийж, олонхоороо шийдвэр гаргана гэдэг хариултыг өглөө” гэлээ.

181903456_5751384208206773_483005286317436713_n МАН-ын дарангуйлагчид С.Эрдэнийн хуурамч тамгыг хүчээр албажуулахаар улайрч эхэллээ

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Бид хуульд заасан хугацааны дагуу тавдугаар сарын 5-нд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн материалаа СЕХ-нд өгөх гэж ирэхэд хууль бус юм яриад хүлээж аваагүй. Үүний дараа Ш.Адьшаа гишүүн хуульчидтай үлдээд материалаа СЕХ-нд хүлээлгэж өгсөн. Ажлын хэсэг томилж баримт бичгийг нягтлан шалгасан. Сошиалаар зөрүүтэй мэдээлэл яваад байгааг бид хэллээ.

СЕХ-ноос сая хариулахдаа хороо хуралдаж, үүрэг өгөөд ажлын хэсэг томилсон. Тухайн шийдвэрээ цаасаар бид нарт өгч, СЕХ-ны хурлаар бидний асуудлыг хэлэлцэнэ гэлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28.4-т Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн материалыг хүлээж аваад, нягтлан шалгана гэсэн юм байгаа болохоос ажлын хэсэг томилно гэсэн юм байхгүй. Тэгэхээр бид Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн материалаа хүлээлгэж өгсөн гэж үзэж байна.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ С.ЭРДЭНИЙГ БҮРТГЭХЭЭС ГУРВАН УДАА ТАТГАЛЗСАН

Тухайн цагаас хойш суултаа өлсгөлөн болгосон. Сонгуулийн ерөнхий хороо аливаа нэг намын нөлөөлөлгүйгээр шийдвэрээ гаргатал өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар тавдугаар сарын 8, 10 гэсэн хоёр хугацаагаар асуудал явж байгаа. СЕХ-нд хоёр бичиг ирсэн. Энэ талаар баримттай зүйл яръя. Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр гэдэг хүнээс СЕХ-ны даргад С.Эрдэнийг 2017 онд АН-ын даргаар бүртгэсэн гэдэг бичгийг явуулсан байна. Дээд шүүхийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч 2017 оны юмыг СЕХ-руу явуулсан. Түүнээс хойш АН-ын даргаар бүртгэлтэй байсан хүмүүсийн нэрийг дурдаагүй.

Улсын дээд шүүх С.Эрдэнийг бүртгэхээс гурван удаа татгалзсан. Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг мөн бүртгээгүй. Тэгэхээр манай намын хуучин дүрэм хэвээрээ гэсэн үг. Улс төрийн намын хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар шийдвэрлэдэг. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, С.Эрдэнийн цахим хурал нэртэй хурлаар явагдсан Үндэсний бодлогын болон дотоод сонгуулийн хороонд оруулах өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Мөн Ардчилсан намын дүрмийн цахимаар хийсэн дураараа өөрчлөлтүүдийг нь бүртгээгүй.

Улсын дээд шүүхийн цахим сан дахь С.Эрдэнийг АН-ын даргын бүртгэлээр сэргээх хүсэлтийг Дээд шүүх мөн л хүлээж аваагүй. Улсын дээд шүүх ийм шийдвэр гаргасан байхад тус шүүхийн Тамгын газрын даргын лавлагаа нь бүртгэсэн гэж гараад байгаа тул бид өлсгөлөн зарласан.

182423668_5751287888216405_7558300847252541364_n МАН-ын дарангуйлагчид С.Эрдэнийн хуурамч тамгыг хүчээр албажуулахаар улайрч эхэллээ

Post Views: 627
Previous Post

Эмгэнэл: Монгол Улсын начин Б.Шоовдор таалал төгсжээ

Next Post

Синофармын вакцинд зөвшөөрөл өгөхдөө насны хязгaaр тавьж магадгүй

Next Post
Синофармын вакцинд зөвшөөрөл өгөхдөө насны хязгaaр тавьж магадгүй

Синофармын вакцинд зөвшөөрөл өгөхдөө насны хязгaaр тавьж магадгүй

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.