www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Жүжигчин Ялалтад aaв нь aлт эрдэнэс биш харин ийм зүйл үлдээжээ

admin by admin
2021-05-07
in НИЙГЭМ
0
Жүжигчин Ялалтад aaв нь aлт эрдэнэс биш харин ийм зүйл үлдээжээ
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Соёлын Тэргүүний Ажилтан, жүжигчин Н.Ялалт:

“1999 онд СУИС-ийг төгсөхөд нэлээн дөхөж байх үед Чаминчулуун багш маань “Ялалт аа чи ер нь радио нэвтрүүлэг дээр ажиллавал би чамд боломж байгаа гэж харж байна. Чи очоод Отгон гэж нэвтрvvлэгч бий. Тэр хүн дээр очоод шалгалт өгөөдөхөөчээ” гэсэн юм. Тэгээд МҮОНРТ-ийн энэ студид хүрч ирээд шалгyyлж байлаа. “За миний дүү чи одоогоор радиогийн нэвтрүүлэгч хийх хэмжээнд байж чадахгүй байна. Гэхдээ микрофоны ард суугаад орчуулгын кино юм уу радио жүжигт бол оролцох боломж байна” гэдгийг анх Отгон эгч маань олж харж надад зөвлөгөө өгч байсан.

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Сүрэнхорлоо эгч маань “энэ хүүхдийг бас орчуулгын кинонд авбал ирээдүй байна” гэж анх харсан юм болов уу. Долoo хоногт 1, 3, 5 дахь өдөр дуу оруулалт хийдэг. Тэр хувиарт анх ороод л чихэвчээрээ сонсоод текстээ харна. Тэгээд нөгөө дүрсээ харна. Анх орж байгаа надад бол маш хэцүү байсан л даа. Самгардаад л. Нэг хүүхэд болоод нэг хулгайч болоод. Аягүй их айж түгшиж сандарч ядарч зүдэрч тэр 10 ангитай киноны ард гарч байсан. Тэгээд орчуулгын киноны жүжигчин болох хаалга маань нээгдсэн дээ.

Миний төрсөн нутаг бол Улаанбаатар хотын Налайх дүүрэг. Уурхай дагасан тосгон л доо. 1993 он хавьцаа байх картын барааны үе л дээ. Картын талх авдаг. Ам бүлийнхээ тоогоор талхны нормтой байлаа шдээ. Манайх шиг 5 хүүхэдтэй, аав ээжтэйгээ нийлээд 7 ам бүлтэй. 7 ам бүл чинь 2 талх авна. Талханд оочрелоно гэдэг чинь тэмцэл шүү дээ. Ах эгч нар чинь талханд оочерлоод пижигнэлдээд л дайрна. Дунд нь хавчуулагдаад хөл газар хүрэхгүй. Ийм урт лангууныхаа цаад ирмэгээс нэг гараараа барьчихна.

Тэр гарыг тавих л юм бол шахагдаад бүлтрээд гараад явчихна шүү дээ. Тэр гараа тавьж болохгүй. Хөл газар хүрэхгүй хоёр хүний хооронд хавчуулагдаад явсаар байгаад худалдагч дээр очно. Картаа сарвайна, мөнгөө сарвайна хоёр талхаа тэврэнэ. Тэгээд хоёр талхаа карттайгаа бариад тэр оочер дундаас амжилттай гарна гэдэг чинь бас асуудал. Алдчих юм бол бөөрөнхий Атар талх чинь өнхөрөөд л яваад өгнө. Ямар ч байсан гарна.

Гарч ирлээ. Талхныхаа буланг хугаллаа, дотор талаас нь авлаа, нөгөө эгчийн бичсэнийг арилгана шд. Найздаа хоёр талхаа бариулаад картаа бариад мөнгө бариад дахиад л дайраад орно. Ингээд амжилттай бол 4 талх авна. Амжилтгүй бол тэгээд 2 талхтайгаа харина. Бүх юм хэмжээтэй. 7 ам бүлтэй бол молоко нэг ширхэг гэдэг ч юм уу тээ. Мах тэдэн кг. Азгүй бол яс ихтэй мах авчихна. Азтай байвал мах голдуухан яс авчихна. Тийм л үеийг туулж өнгөрөөлөө дөө.

Тухайн үед Хятад шаахай их моданд орж байлаа шд. 3 ямаатай шаахай, будаатай ултай шаахай гээд. Социализмийн үед чинь түүхий эд цуглyyлна гээд эрхэг согооворонд явна, хайчилна, яс цуглуулна, техникийн тос гээд цуглуулна. Налайхын уурхайд очоод нүүрс үүрээд зөөгөөд нүүрс малтаад л. Одоо бодоход ч ээж аавдаа дэм болчих гээд л зүтгэж байж дээ. 10-р ангиа төгсчихөөд зуныхаа амралтаар төгссөн ангийнхантайгаа нийлээд явдаг байсан.

Ээж маань надаас “хүү минь чи ямар сургуульд конкурсдэх гээд байна” гэж байна. Тэгэхээр нь “Соёл Урлагийн Их Сургуулийн жүжигчний ангид конкурстнээ” гээд л яваад байсан. Мэдэж байгаа юм юу ч байхгүй. Нэг өдөр гэртээ ороод сонины тасархай санамсаргүй аваад гарсан чинь СУИС 6 сарын тэднээс тэдний хооронд бүртгээд тэднээс тэдний хooронд конкурс авна гээд. Тэгээд хугацааг нь харсан чинь бүртгэл нь өнөөдөр дуусч байдаг байна шд.

Тэгээд явья аа гэсэн чинь ээжид чинь чамайг хот руу явуулаад конкурсдуулах замын зардал байхгүй шд гэдэг юм. Тэгээд яахын гээд байж байсан чинь аав цайндаа орж ирлээ. Тэгээд гараад явчихсан юм. Тэгснээ төд удалгүй орж ирээд ээжтэй уулзчихаад тэгээд яваад өглөө. Аав маань л нэг нөхрөөс мөнгө зээлж ирсэн юм шиг байгаа юм. Тэгээд нөгөөдхийг нь аваад Налайхын автобус яг талбайн урд зогсдог байсан юм. СУИС гээд би хайгаад олдоггүй ээ. Тэгээд нэг хүнээс асуугаад яваад очсон чинь яг дуусч байна.

Найдандорж найруулагч, Сугар багш, хөгжмийн багш, бүжгийн багш гээд хэдэн хүмүүс конкурст сууж байна лээ. Нэгдүгээр шатандаа ороод л багшийгаа хараад тэр цагаан толгойтой хүн ямар сүрдмээр хүн бэ гэж бодож байлаа. Найдаа багш чинь бас л сүртэй сууна шүү дээ. Нэг л аймар хүмүүсийн дунд орж ирээд шалгалтаа өгч байлаа. Юугээр ч конкурс өгөхөө мэдэхгүй очиж байгаам шүү дээ. Дуул гэхээр нь дууллаа. Шүлэг унш гэхээр нь уншлаа, бүжиглэ гэхээр нь бүжигллээ.

Тэгээд тэнцсэн хүүхүүд гэсэн чинь би чинь бас нэлээн дээгүүр жагсчихсан байнаа. 2-р шалгалт нь анхаарал сонсгол энэ тэр гээд явсан. 3-р шат нь болохooр монологи, ёгт үлгэр гэсэн юмнууд явж байгаа байхгүй юу. Хоёр нь дуусангуутаа шууд 3-р шат нь эхэлнэ гэдэг юм. Гайхаад л ингээд байж байтал ээж маань хүрээд ирлээ. Тэгээд ээжийгээ харсан нулимс гарах гээд. Ганц намайг гэх хүн ирж байгаа байхгүй юу. СУИС ийн үүдэн дээр ганц пиджак костюмтай.

Би боддог юм. Аавыгаа их цөөхөн баярлуулсан хүн байхаа гэж. СУИС-ийн оюутан болж аваад нэг том баярлуулсан байх. Сургуулиа төгсөж нэг баярлуулсан байх. Оюутан болсон цагаас эхлэж л цуглуулсан юм шиг байгаан. Сонин дээр гарсан маш олон жүжигчдийн хайчилбарууд, ярицлагуудыг мэдээнүүдийг гадаад дотоод гэлтгүй бүгдийг нь хайчилж цуглуулж аваад “урлагийн тухайн Ялалтын 3 боть хайчилбар ном” гээд гараараа өөрөө бичсэн зүйл бий.

Ийм дэвтэр дээр дугаар 1 гээд бүр гарчиглаад олон зүйл бичсэн. Ахмадын сургааль алт гээд толгойлчихсон байгаа юм.

“Монгол улсын Соёл Урлагийн Их Сургуулийг дүүргэж байгаа Н.Ялалтад

Уран бүтээлийнхээ бартаатай нэр хүндтэй ажил албандаа миний хүү аз хийморьтой, олз омог ихтэй өөдрөг сайн яваарай. Авъяас бол хувь хүний төдийгүй эх орон ард түмний баялаг байдаг юм шүү. Хүү минь биднийгээ баясуулж жаргааж явах гэсэн хүсэл мөрөөдөл биелэх болтугай!”

гээд аав маань гарын үсэг нэрээ бичээд 1999 оны 5 сард надад бэлэглэсэн. Аав маань надад үнэтэй алт эрдэнэс биш хэн болж төлөвших ёстой вэ, чи бодож явaaрай гэсэн шиг ийм алтнаас илүү үнэтэй зүйл үлдээсэн. /уйлав/

Ямар ч байсан хүү нь захисан үгийг нь мартаагүй яваа. Манай аав хоёр нүүртэй бялдууч хүнд их дургүй хүн байсан. Би яг тийм. Аавынхаа бичгийг харaaд сая уйлчихлаа.

Эх сурвалж: МҮОНРТ-ийн Зогсошгүй нэвтрүүлэг

Post Views: 736
Previous Post

Дуучин Baji буюу Батхишиг маань Ананд хүүд хандив өргөсөн бөгөөд энэ талаар өөрийн байр сууриа…

Next Post

5-р сарын 8-нaaс иргэд 07:00-00:00 цагийн хooронд хөдөлгөөнд оролцоно

Next Post
5-р сарын 8-нaaс иргэд 07:00-00:00 цагийн хooронд хөдөлгөөнд оролцоно

5-р сарын 8-нaaс иргэд 07:00-00:00 цагийн хooронд хөдөлгөөнд оролцоно

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.