• Latest
  • Trending
Ж.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашaa, шонг бyyлгаад байна

Ж.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашaa, шонг бyyлгаад байна

2021-05-07
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Friday, May 1, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ж.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашaa, шонг бyyлгаад байна

by admin
2021-05-07
in НИЙГЭМ
0
Ж.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашaa, шонг бyyлгаад байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр тавьсан хайс, хашлага, шонг хуулийн дагуу буулгаж байгаа. Энэ ажил зөвхөн хөл хорионы үед хийгдэх биш, цаашид ч үргэлжлэх юм. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Галтай ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд хийж байгаа хашаа, хайс, шон буулгах ажил ямар шатанд хэрэгжиж байна вэ?

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

-НИТХ-ын 2019 оны  24/17 дугаар тогтоолын хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас судалгаа, шинжилгээ хийсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын А/251 дүгээр захирамж гарсан байгаа. Үүний хүрээнд эхлээд Улаанбаатар хотын төв хэсэг буюу их тойруу, бага тойруугийн хэсэгт хашаа, хайсны журмын хэрэгжилтийг хангуулах ажил хийж байна. Бид энэ хэсгийг 10 хэсэг болгон хувааж, судалгаа хийсэн. Судалгаагаар нийт 1730 байршилд 111.500 ширхэг буюу 12 км орчим урт хашаа, хайс байна гэсэн дүн гарсан юм. Нийтийн эдэлбэрийн зам, талбайд өөрсдийн машинaa зогсоох үүднээс шон тавьдаг, тухайн газраа түрээслэх асуудал гарч байгаа. Мөн иргэд чөлөөтэй явахад саад болж, явган хүний зам дээр шон зоосон байдаг. Эдгээр хайс, хашаа, шонг авснаар иргэд олон нийтийн чөлөөтэй зорчих орон зай, нийтийн эдэлбэрийн зам, талбайг нэмэгдүүлж байгаа юм. НИТХ-ын тогтоолын хүрээнд 16 төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хашаа, хайс зөвшөөрсөн байдаг. Эдгээр хашаа, хайс нь батлагдсан стандарт, журмын дагуу хийгдэх ёстой. Бид үүний дагуу шaaрдлага тавин ажилладаг. Хайс, хашаатай байхыг зөвшөөрсөн 16 чиглэлийн байгууллагад олон улсын байгууллага, батлан хамгаалах болон цэцэрлэг, сургууль, түүх соёлын дурсгалт газрууд, бүх төрлийн ахуйн болон аюулгүйн шаардлагуудыг хангуулах зориулалтын барилга, байгууламжууд, инженерийн дэд бүтэц, үйлдвэр, агуулахын эдэлбэр газар, амралт сувилал, хүүхдийн зуслан, төрөл бүрийн зориулалтын спорт талбай багтдаг юм.

Нийслэлийн төвийн хэсэгт ийм төрлийн 370 барилга байгууламж байдаг. Дөрөвдүгээр сарын 22-ноос Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нийтийн эдэлбэр газарт байгаа хашаа, хайс, шонг буулгах ажил эхэлсэн.

Үүний хүрээнд одоогийн байдлаар 41 байршилд 226 хашаа, шонг буулгаад байна. Хашаа, хайс буулгах ажил гурван ээлжтэй. Нэгдүгээр ээлжид буулгах 346 байршлын 20 мянган зөрчлийг арилгахаар төлөвлөсөн байгаа.

-Хашаа, хайс бyyлгах ажилд иргэд ямар хандлагатай байна вэ?

-Иргэд маш сайн хүлээж авч байна. Бид хийсэн ажлынхаа мэдээллийг иргэдэд түгээж байгаа. Иргэд судалгаанд ороогүй газруудын мэдээллийг бидэнд өгч, тэнд байгаа хайс, хашааг буулгахыг хүссэн хүсэлт их ирж байна. Эхлээд бид төлөвлөгөөний дагуу ажлаа хийнэ. Үүний дараа иргэдээс ирсэн мэдээллийн дагуу шат дараатай арга хэмжээ авна.

-Хайс, хашаа, шон буулгах ажлын дараа ямар ажил хийх вэ?

–Төлөвлөгөөний дагуу бид 1730 байршлын хашаа, хайсыг буулгана. Эдгээр газруудын харьяа байгууллагад мэдээлэл хүргүүлсэн байгаа. Хотын дарга ч үүрэг, чиглэл өгсөн. Хайс, хашааг чөлөөлж, нийтийн эдэлбэрийн зам, талбайг нэмэгдүүлсэн байршилд тохижилт хийлгэж, тухайн дүүрэгт хүлээлгэж өгөх талаар яригдаж байгаа. НИТХ-аар нийтийн эдэлбэр газруудыг баталгаажуулах ажил хийж байна. 2009 оноос хойш нийтийн эдэлбэрийн зам, талбайг бусдын эзэмшилд олгохгүй, нийтийн эдэлбэр газар хэвээр үлдээнэ гэсэн тогтоол гарсан. Энэ жилийн хувьд 22 байршлыг нийтийн эдэлбэр газарт хамааруулахаар НИТХ-д танилцуулах бэлтгэл хангагдсан. Тухайн дүүргийн Засаг дарга нарыг нийтийн эдэлбэр газарт авсан газрыг бусдын эзэмшилд шилжүүлэхгүй хамгаалж, тохижилт хийж байхаар үүрэгжүүлсэн. Ингэснээр энэ ажлыг дахин хийхгүй, үргүй зардал гаргахаас сэргийлж байгаа юм.

-Зөвшөөрөлгүй хайс, хашаагаа буулгуулж байгаа иргэд ямар хандлага гаргаж байна вэ. Нөгөө талаас сайн дураараа хайс, хашаагаа буулгаж байгаа иргэд байна уу?

–Албан байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураараа хайс, хашаагаа авч байгаа. Бүх нийтийн эрх ашгийн төлөө идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлсэн. Зарим байгууллага хөл хорионы үед үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа тул хөл хорио цуцлагдахаар өөрсдийн хөрөнгөөр хайс, хашаагаа буулгах хүсэлт гаргаж байгаа. Гинжилсэн шон, авто замын хаалтуудыг чөлөөлсөнтэй холбогдуулан иргэдэд, ялангуяа жолооч нартаа дараах зүйлийг уриалж байна. Явган хүний зорчих хэсэг, авто зогсоолоос өөр газарт машинаа битгий байрлyyлаарай, иргэдийн эрүүл, аюулгүй орчны төлөө соёлтой, боловсон алхам хийгээрэй. Хашаа, хайсаар нэг хэсгийг хамгаалах мэт боловч нөгөө хэсгийн эрхийг хөндөж болохгүй. Иргэн та, бид бүгд хичээвэл эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжтой. Нийтийн эдэлбэр газрын орон зай чөлөөтэй байх тусам тохижилт, ногоон байгууламж нэмэгдэнэ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.