УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, С.Ганбаатар, Н.Алтанхуяг Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр Н.Алтанхуягийг бүртгэхгүй гэсэн тул тэд ийн тэмцлийг сонгоод буй юм. СЕХ-ны зүгэс өяигдөр шөнө нөгөө тал болох С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн. Харин өнөөдөр ямар үйл явц өрнөхийг таашгүй. Долоон гишүүн болон тэдэнтэй хамт нийт 20 орчим хүн өнгөрөгч шөнө Сүхбаатарын талбайд хоносон байна.

Тэд дөнгөж сая лайваар мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэхдээ “Сайхан өглөө байна. Өглөөний мэнд. Манай хэд гайгүй. Доороо юм олж шидээд, ганц хоёр мишок олоод хонолоо. Ж.Батсуурь, Ц.Туваан нар чуулгандаа орохоор явлаа.
Сайхан монгол орон маань сайхан болох цаг ойрхон байна. Төр түмэн нүдтэй. Сайн цаг сууж байгаад ирдэггүй. Сайн цаг тэмцэж байж ирдэг.
Бид хэд өчигдрөөс хойш энд байхад талбайг хэдэн ч давхар цагдаа нар бүсэлчихээд байгаа юм. Буруу юм руу явж байна л даа. Сануулж хэлэх нь бидний үүрэг. Ухаарч ойлгох нь, Монголдоо хүн шиг амьдрахад хүн бүхний оролцоо дэмжлэг хэрэгтэй гэв.













