Ням гараг бүр Монгол HD телевизээр нэвтрүүлдэг “Ододтой бүжиглье” шоу нэвтрүүлэг Монголчуудад бүжгийн урлагийн гайхамшгийг мэдрүүлж байгаа билээ.
Тус шоуны оролцогчид 7 хоног бүр нэг бүжгийг бэлдэж тухайн долоо хоногийнхоо төгсгөлд үзүүлдэг билээ. Харин эдгээр оролцогчдоос бүжгийн эвсэл, хөдөлгөөний хурд, гүйцэтгэл зэргээрээ шүүгчдээс хамгийн өндөр оноог авч байгаа оролцогчид бол Г.Дөлгөөн-Аюуш, Т.Нандин-Эрдэнэ нар юм. Тэд хоорондоо зохицдог гайхалтай хамтрагчид гэж хэлж болно.

Тэдний үзүүлбэр ч гал асааж үзэгчид болон шүүгчдийг баясгадаг нь үнэн. Харин тэрнээс илүү баясгах нэгэн мэдээлэл сошиал орчинд тарсан нь Г.Дөлгөөн-Аюуш, Т.Нандин-Эрдэнэ нар бүжгийн хамтрагчаас гадна жинхэнэ хосууд болсон гэнэ.
Хоёр хосдоо аз жаргал хүсье.













