Д.Амарбаясгалан: У.Хүрэлсүх шударга ёсны төлөө нэр дэвшсэн, МАН-ын гишүүд санал нэгтэйгээр дэмжиж байгаа

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлж байна. Ингэхдээ Д.Амарсанаа хэвлэлийнхэнд тайлбар хэллээ. Д.Амарбаясгалан:

МАН Бага хурлаа 5 дугаар сарын 2-ны өдөр хийж нэр дэвшигчээ тодруулсан. 250 гаруй гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг хийсний үр дүнд 5 нэр дэвшигчээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийг санал нэгтэйгээр нэр дэвшүүлсэн. У.Хүрэлсүхийг Монгол улсын 30,31 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн шударга ёсны тэмцэл, нам дамнасан бүлэглэл, уул уурхайн баялагийн тэгш хуваарлилт зэрэг олон зүйлтэй эхлүүлсэн тэмцэлийг үргэлжүүлэхээр дэмжсэн.

У.Хүрэлсүхийг Монголын ард түмэн эрч хүчтэй, эр зоригтой, эв нэгдлийг илэрхийлэгч, улс үндэстэнээ удирдан манлайлж, хөгжил дэвшлийг богино хугацаанд авчирч болох улс төрч хэмээн тодорхойлж байгааг олон судалгаагаар харуулсан.

МАН эрх баригч нам, улстөрийн ууган хүчний хувьд 8 удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг цэвэр, ямар нэг будилаангүй явагдаасай хүсэж байна. Бусад намууддаа ч үүнийг уриалж байна.  МАН илүү бодлогын өрсөлдөөнийг бий болгож ажиллана гэв.

Latest articles

Related articles

spot_img