Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарийг б/дapamт үзүүлсэн асуудлаар цагдаагийн байгууллага шалгуулахаар гомдол гаргасан. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг б/дapamт үзүүлсэн гэх баримтууд олноороо нийгмийн сүлжээнд цацагдаад байгаа билээ.

Иймээс түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах ёстой гэх байр суурийг нийгмийн сүлжээнд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг MeToo хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой бас нэгэн таагүй мэдээ нийгмийн сүлжээнд гарч эхэллээ. Ц.Анандбазар нь өнгөрсөн намрын чуулганы хуралдааныг нийт 12 удаа тасалсан байна. Энэ нь бусад гишүүдтэй харьцуулахад хамгийн өндөр тоо аж.
Түүний араас Д.Бат-Эрдэнэ гишүүн 11, Б.Энх-Амгалан гишүүн есөн удаагийн таслалттай бичигдсэн байна.













