БНЭУ-аас гадна бусад хөгжиж буй орнуудад “коронавирус”-ийн халдварын тархалт эрчимжиж, эрүүл мэндийн байгууллагууд нь ачааллаа дийлэхгүй болоод байна.

Тухайлбал: Лаос, Тайланд, Зүүн Өмнөд Азийн орнууд болон Энэтхэгтэй хиллэдэг Бутан, Балба зэрэг улсад өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол эрс нэмэгджээ. Эдгээр улсад мутацид орсон, илүү хурдан тархдаг “коронавирус”-ийн халдварын тархалт өргөн хүрээг хамраад байгаа аж.

Лаос улсад халдварын тохиолдол сарын дотор 200 дахин нэмэгдэж, Эрүүл мэндийн сайд нь эмнэлгийн тоног, төхөөрөмж, хангамж нэн даруй шаардлагатай байгааг мэдэгдсэн юм. Харин Балба, Тайланд улсын хувьд халдварын тохиолдол өмнөх сараасаа 1000 гаруй хувиар нэмэгджээ.
“Энэтхэгийн нөхцөлд байдал дэлхийн хаана ч тохиох боломжтой. Цар тахлын нөхцөл байдал сорилт хэвээр байгаа” гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдэгдлээ.













