Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт үзүүлэн эх орныхоо нэрийг олон улсад гаргасан тамирчид Монгол Улсын Засгийн газраас сар бүр мөнгөн урамшуулал олгодог. Хэн хэчнээн төгрөг авдгийг иргэн Б.Цогтгэрэл буюу “Шилэн Цогоо” ил болгож өнөөдөр олон нийтэд хүснэгтээр танилцуулжээ.
Монгол Улсын Засгийн газар амжилт үзүүлсэн тамирчдадаа 2021 оны байдлаар 1,584,000,000 төгрөгийн урамшуулал олгохоор төсөвлөсөн байна. Энэ нь сар бүрт хуваавал 132,000,000 төгрөг болох нь. Б.Цогтгэрэл энэ талаараа “Иргэд олон нийт удаа дараалан хүсэлт ирүүлсний дагуу Монгол Улсын тамирчид олимп дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн тохиолдолд Засгийн газраас сар бүр өгдөг мөнгөн урамшууллын хүснэгтийг танилцуулж байна” хэмээн нүүр номдоо бичжээ.
Улсаас сар бүр 7.5 сая төгрөг авдаг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр мөнгөн тэтгэмжийн дүнгээрээ бусдыгаа хошуучилж байна.














