Хөл хорионы дэглэм биелүүлэх гэсэн цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж буй нэгэн иргэний бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан.
Тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас 250 мянган төгрөгөөр торгосон байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг иргэн 2021 оны тавдугаар сарын 1-ний 17.00 цагийн орчим тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм зөрчиж явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар заалт буюу Төрийн албан хаагчийн шаардлагыг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад болох гэсэн үндэслэлээр мөнгөн торгууль оноожээ.

Хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-ны өдөр сулруулна хэмээн Улсын онцгой комиссоос мэдээлж байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагаас үлдсэн хоногуудад нэн шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа.













