Өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 13.30 цагаас АН-ын тамга тэмдгийн маргааныг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ.

Сануулахад, АН-ын дарга С.Эрдэнийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай тус намын тамгыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/ xvчингvй болгож шийдвэрлэсэн байдаг. Үүнийг Ц.Туваан эсэргүүцэж, АН-ын тамгыг шинээр С.Эрдэнэд олгосон УБЕГ-ын шийдвэр нь холбогдох хууль, журмыг зөрчсөн гэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан бол, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Ц.Туваан нь тус намыг төлөөлөх эрх зүйн чадамжгүй хэмээн мөн шүүхэд хандсан байдаг.

Харин хоёрдугаар сард болсон анхан шатны шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр дээрх хоёр нэхэмжлэлийг “түдгэлзүүлж” шийдвэрлэсэн юм.













