‘Мөнхийн реп’ хамтлагийн дуучин Б.Лхагвацэрэнгийн эхнэр н.Заяа нь өөрийн цахим хуудаст гэр бүлийн xv.чиpxийлэлд өртсөн гэх агуулга бүхий зураг, мэдээллийг өнгөрөгч тавдугаар сарын 1-нд байршуулсан. Тодруулбал тэрбээр:
‘Дөрөвдүгээр сарын 19-нд Лхагвацэрэнд ингэтлээ зо.дуулсан юм аа. Үр хүүхдийг нь төрүүлээд 9 сартай хөхүүл юм аа би. Гэр бүлийн xvчиpxийллийн төв нь надтай холбогдоно уу. Яагаад гэхээр энэ хүн намайг ингэтэл зoдчиxooд өмгөөлөгч найзаа аваад надтай тэмцэж байгаа юм аа. Би хаана хандах ёстой вэ? ‘ хэмээн Мөнхийн реп хамтлагийн дуучин Б.Лхагвацэрэнгийн эхнэр нийгмийн сүлжээндээ мэдээлсэн.
Тэгвэл Б.Лхагвацэрэн өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн 11.6-2 дахь хэсэг болох ‘Гэр бүлийн хү.чирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах’ заалтад я.ллагдагчаар татагдаж, шалгалтын мөрдөн шалгах ажиллагаа дууссанаар хэргийг Баянгол дүүргийн прокурорт шилжүүлжээ.
Үйл явдалтай холбогдуулан ‘Мөнхийн реп’ хамтлагийн дуучин Б.Лхагвацэрэн ‘Өөдөсхөн чинээ хоёр хүүг минь я.нхна ас төрсөн золби н хүүхдүүд гэж хэлснийх нь хариуг аав хүн би сэтгэл дотроо уйлж өмөлзөхдөө тэсэлгүй өгсөн. Ярьвал их юм байгаа. Шүүхийн өмнө бүгдийг ярина аа. Ил харагдаж байгаа шигээ байдаггүй юм аа. Эмэгтэй хүний хү.чиpxийлэл гэж байдаг шүү. Харамсалтай нь дандаа хаалганы цаана болж байдаг’ хэмээн бичжээ.













