Хятадын Ухань хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “Wuhan Strawberry Music Festival”-д олон мянган үзэгчид оролцжээ. Жил бүр болдог энэхүү наадам цap тaxлын улмаас өнгөрсөн жил онлайн хэлбэрээр зохиогдсон байна.
Зохион байгуулагчдын төлөөлөгч энэ жил дугаарын хязгаарлалт хийж байгаа боловч 11000 орчим хүн наадамд оролцсон тухай мэдээллээ. Олон зуун үзэгчид амны хаалт зүүлгүй оролцсон байна. К.о.в.и.д-19 анх илэрсэн Ухань хотын иргэд хоёр сар гаруй хугацаанд xaтyy хөл хорионд орсон байна. Үүнээс хойш вакцинжуулалт хийгдэж, хот бараг виpycгүй болсон хэмээн удирдлагууд мэдэгдсэн нь иргэдийн айд сыг намжаасан аж. Цap тaxлын дарж, даван туулж буй хотын иргэд хөл хорионоос хойш анх удаа ийнхүү өргөн хэмжээний арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.













