Вакцин хийлгэж чадахгүй байгаа харшилтай иргэдэд Харшил судлалын нийгэмлэгээс дараах зөвлөмжийг хүргүүллээ. Уг зөвлөмжид дурдсанаар дараах иргэд вакцин хийлгэж болохгүй аж. Гэхдээ зайлшгүй шаардлагаар тусгай нөхцөлд хийж болох юм байна.

- Өөр, өөр бүлгийн, олон эмэнд хүнд хэлбэрийн харшилтай
- Эм тарианы харшлаас анафилаксийд орж байсан
- Вакцин хийлгээд харшлын урвал илэрч байсан
- Шалтгаан тодорхойгүй анафилаксийд орж байсан
- Ховор тохиолдол зарим өвчинтэй.
Харин дараах иргэдэд огт вакцин хийхгүй ажээ.
- Өмнө нь вакцин хийлгээд анафилаксийд орж байсан
- mRNA суурьтай Covid-19 вакцины эхний тунг хийхэд харшил өгч байсан
- Вакцин дахь зарим найрлагаас харшил өгч байсан


