Өнөөдөр АН-ын бүлгийнхэн шинэ гишүүдээ баяр ёслолын байдалтай хүлээж авсан байна. Ийнхүү АН-ын бүлэг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нараар гишүүдийн тоогоо нэмлээ.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Алтахуяг АН-ын гишүүнчлэлээ сэргийлсэн. Харин С.Ганбаатар хувьд МАХН-аас гарсан даруйдаа АН-д гишүүнээр элссэн билээ.
Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд энэ сарын 30-нд хүсэлтээ өгч, АН-ын бүлгийн гишүүн болсон юм. Мөн С.Ганбаатар гишүүн ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд АН-д тус тус элссэн юм.

