Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, иргэд болоод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хатуу хяналт тогтоож, QR кодоор зорчуулж байгаа билээ.

Тэгвэл “Херо энтертаймент”-ын найруулагч Б.Баатар төрсөн дүү Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн арын хаалгаар компанийхаа 26-72 УБВ улсын дугаартай, Ниссан Патрол маркын автомашинд МУ-ын ЗГХЭГ (Засгийн газрын хэрэг эрхлэх газар)-ийн нэр дээр QR код авсан гэх мэдээлэл цахимд цацагдаад буй.

Жирийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах цаашлаад бурхан болоочоо ч үдэж чадахгүй цар тахлын нөхцөлд байхад, Ерөнхий сайд нь өөрөө ах дүү, хамаатан садандаа давуу байдал олгож, хууль зөрчиж буйд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.













