Ц.Оюунгэрэл: Бид анхны эмэгтэй ерөнхийлөгчтэй болж түүх бүтээхэд их ойрхон очлоо

М.Тулгат тэргүүтэй АН-ын Дотоод сонгуулийн хорооноос АН-ын нэр дэвшигчийн сунгааны тухай мэдээлж, дүнг танилцуулсан. Тус сунгаанд нийт таван нэр дэвшигч өрсөлдсөн. Сунгааг цахимаар явуулсан. Сунгаанд:

  1. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ
  2. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат
  3. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
  4. УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал
  5. АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлсэн.

Тэгвэл АН-ын дотоод сонгууль 53.07 хувийн эрцтэй санал хураалт болжээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат 637.29 оноо, УИХ-ын гишүүн Л.Гүндалай 1463.92 санал, Р.Амаржаргал 1826.3 оноо, Ц.Оюунгэрэл 1719.43 оноо авснаас С.Эрдэнэ 1953.5 оноо авч тэргүүлсэн билээ. Сонгуулийн дүнгийн тухай Ц.Оюунгэрэл:

“Намайг дэмжиж саналаа өгсөн Ардчилсан намын олон мянган гишүүддээ баярлалаа! Бид түүх бүтээхэд их ойрхон очлоо” гэв.

Latest articles

Related articles

spot_img