Нэгэн цагт Холливуудын хамгийн хүчирхэг хосоор нэрлэгдэж байсан дуучин, жүжигчин Женнифер Лопес, жүжигчин Бен Аффлек нар харилцаагаа сэргээж байгаа бололтой. Бен энэ долоо хоногт хэд хэдэн удаа Лопезын гэрээс гарч яваад гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэгвэл өчигдөр Бен дуучны цагаан машинаас гарч яваа зургууд ил боллоо.

Зарим эх сурвалжууд тэднийг дотны найзууд хэвээр учир хэн хэн нь салалтын дараах сэтгэл гутралаа хамтдаа даван туулж байгаа хэмээн таамаглаж буй. Лопес саяхан бейсболын тамирчин асан Алекс Родригестай тавьсан сүйгээ цуцалсан бол Аффлек аль нэгдүгээр сард найз бүсгүй, жүжигчин Анна де Армасаас салсан юм. Женнифер Лопес, Бен Аффлек нар 2002-2004 онд үерхэж, сүй тавьж байв.













