Хyyль зүйн ухaaны дoктoр Б.Гүнбилэг УИХ-ын дaргa aсaн М.Энхболдын aхлaх зөвлөхөөр aжиллaхaa больсноосоо хойш нам намын залуусын үүсгэн байгyyлaгдсaн Уyхaй хөдөлгөөний идэвхтэн бoлж, yлс төрийн тэмцэл явуулах болсон билээ.
Хамгийн сүүлд тэрээр Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж, УИХ-ын Хууль Зүйн Байнгын Хорооны дарга Х.Нямбаатар нарыг УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооноос шаардаж байв. Гэвч МАН доторх түүний тэмцэл мухардсан бололтой, тэрээр өөрөө МАН-ын гишүүнчлэлээс татгалзжээ. Доктор Б.Гүнбилэг УИХ-ын 2020 оны сонгуульд Булган аймагт нэр дэвшихээр нэгэнт шийдэн, бэлтгэл ажлаа эхэлсэн ба ХҮН, МСДН, ЗЁН-ын “Зөв хүн электорат” эвсэл, МАХН, МУНН, ИЗНН-ын “Та бидний эвсэл” хоёрын аль нэгнээс нэр дэвших гэнэ.












