www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Сэрэмжлүүлэг: Энэ амралтын өдрүүдэд цасан болон шороон шуурга шуурна

admin by admin
2021-04-30
in БУСАД
0
Сэрэмжлүүлэг: Энэ амралтын өдрүүдэд цасан болон шороон шуурга шуурна
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Амралтын өдрүүдэд салхины хурд нэмэгдэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа учраас иргэдийг анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Маргааш буюу тавдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нийт нутгаар, 4-нд говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хот хоорондын болон орон нутгийн замд хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан иргэд баталгаагүй замаар зорчиж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарч байгаа юм. Иймд:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Баталгаагүй замаар болон гөл мөрний мөсөн дээгүүр зорчихгүй, тээвэр хийхгүй байх,

Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Post Views: 468
Previous Post

Э.Бат-Үүл: ‘АН бол дуртай нь ирээд нэр дэвшээд явдаг хямд Motel биш’

Next Post

Хамгийн залуудаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Монгол залуучуудын амжилт юунаас эхэлж байв

Next Post

Хамгийн залуудаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Монгол залуучуудын амжилт юунаас эхэлж байв

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.