• Latest
  • Trending
ЯРИЛЦЛАГА: Хүүхдээ асран хамгаалдаггүй атлаа төрөөс өгсөн мөнгийг нь авдаг ээжүүд байдаг

ЯРИЛЦЛАГА: Хүүхдээ асран хамгаалдаггүй атлаа төрөөс өгсөн мөнгийг нь авдаг ээжүүд байдаг

2021-04-30
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Thursday, April 16, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

ЯРИЛЦЛАГА: Хүүхдээ асран хамгаалдаггүй атлаа төрөөс өгсөн мөнгийг нь авдаг ээжүүд байдаг

by admin
2021-04-30
in НИЙГЭМ, ЯРИЛЦЛАГА
0
ЯРИЛЦЛАГА: Хүүхдээ асран хамгаалдаггүй атлаа төрөөс өгсөн мөнгийг нь авдаг ээжүүд байдаг

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн аль нь ч эзэндээ хүрээгүй буюу хүүхдэдээ очоогүй цөөн тохиолдол хороо бүрд бүртгэгддэг байна.

Хүүхдээ хайхрахгүй орхиж, салсан гэх шалтгаанаар утсаар ч ярихгүй хэдэн жил алга болсон ээжүүд ч бий аж. Ард нь ямар шалтгаан байдгийг мэдэхгүй ч эх нь орхисон бяцхан үрс аав, өвөө, эмээгийнхээ гар дээр эсвэл, хамаатан садангийнхаараа амьдарна. Хүүхдийн мөнгийг нь ээжээс нь нэхэж авах хүсэлтэй ар гэрийнхэн нь хорооныхоо удирдлагад хандах нь ихэсжээ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн 17-р хорооны Засаг дарга Г.Даваацэцэг цахим хуудастаа “Эхийн хайраа өгч, асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих. Эхийн талд үйлчилдэг энэ хуулиа өөрчлөхгүй бол хүүхэд хохирсоор байна” хэмээн нийтэлжээ.

Бид эл асуудлаар Сүхбаатар дүүргийн 17-р хорооны Засаг дарга Г.Даваацэцэгтэй ярилцлаа. Тэрээр “Хамгийн сүүлд манай хороонд 2-4 хүүхэдтэй зургаан өрхийн хүмүүс хүүхдийн мөнгөө ээжээс нь авч чадахгүй байна хэмээн арга ядан надад хандсан.  Үрээ орхиод явсан ээж нар хүүхдийнхээ мөнгөөр амьдарч, мөнгө хүртэх ёстой хүүхдүүд хоосон хоцорсон тохиолдол ил байгаа нь цөөхөн боловч энэ мэт тохиолдол хороо бүрд олон бий” хэмээсэн юм.

-Танай хороонд хүүхдээ орхисон хэмээн бүртгэгдсэн ээжүүдийн ийм сонголт хийх нийтлэг шалтгаан нь юу бол. Судалгаа хийж үзсэн үү?
-Гэр бүл салсны улмаас ээжүүд хүүхдээ орхих нь элбэг. Хүний хувийн амьдралыг нэвт шувт мэдэх боломжгүй. Гэхдээ хүүхдүүд өвөө, эмээ дээрээ өсөж буй тохиолдол олон. Архины хамааралд орсон, гэр оронгүй ээж нар ч бий. Хүүхдүүдээ орхиод өөр хүнтэй гэр бүл болоод явсан ч хүүхдийнхээ мөнгийг авсаар байдаг. Би 14 орчим жил ажиллахдаа хүүхдээ хаяад явсан ээж нараас хүүхдийн мөнгө авах эрхийг нь түдгэлзүүлж, хүүхдийг асарч буй аав, эмээ, өвөөд нь авч өгч байгаагүй. Олон аргаар оролдож үздэг ч бүтдэггүй. Банк, Халамжийн газартай очиж уулзана. Учир шалтгааныг нь тайлбарлана. Хамгийн хатуудаа тухайн ээжийн данс руу хүүхдийн мөнгө оруулахыг хэсэг хугацаанд хаалгуулдаг. Гэсэн хэдий ч буцаад данс нь нээгдчихдэг.

-Хүүхдийн мөнгийг нь ээжээс нь шилжүүлэн авах хүсэлтэй ар гэрийнхэн хаана хандах нь зүйтэй вэ?
-Хүүхдийн мөнгийг ээжийнх нь биш өөрсдийнхөө данс руу авах хүсэлтэй асран хамгаалагчид бий. Гэхдээ тэдгээр аав, эмээ, өвөө нар дунд олон шат дамжлагаар шүүх, прокурор гээд явах чадалтай хүн ховор. Энэ хүүхдийг хүнээс гуйхгүй өсгөнө дөө гээд л зүтгээд байдаг. Гэтэл хүүхдэд төрөөс өгч буй мөнгөн тэтгэмж нь хаяад явсан ээжийнх нь данс руу орсоор байгаа нь харамсалтай.

Хөл хорио тогтоосонтой болон хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор хүмүүс илүү их дуугарч хүүхдийн мөнгөө ээжээс нь авмаар байна гэх хүсэлтийг хороондоо тавих болсон.

-Та тэдгээр ээж нартай холбогдон учир шалтгааныг тайлбарлаж, ярилцаж үзсэн үү?
-Мэдээж ярилцаж үзсэн. Жишээлбэл нэг ээж рүү залгаад “Хүүхдийн мөнгөө хүүхдийг чинь өдий хүртэл асарч буй өвөө, эмээ рүү нь шилжүүл” гэж хэлсэн. Тэгэхэд “Хүүхдийн мөнгө дансанд орохоор автоматаар зээлд суутгаад байна” гэх тайлбар өгсөн. Би тэгээд хөл хорио дууссаны дараа албан ёсоор хүүхдийн мөнгө авах эрхээсээ татгалзаад өндөр настай эмээ, өвөөд нь өгөөрэй гэж учирласан. Зарим ээж бол “Чамд хамаагүй” гэнэ. Утсаа авахгүй алга болно.

-Хүүхдийн мөнгийг ээжээс бусад хүнд шилжүүлэхэд ямар асуудал тулгардаг вэ. Төрсний гэрчилгээний дагуу хүүхдийн мөнгө ээжүүдийн данс руу шууд ордог шүү дээ?
-Хэрвээ нас барсан тохиолдолд автоматаар дараагийн асран хамгаалагчид хүүхдийн мөнгө шилждэг. Бид хүүхдийн мөнгийг авах эрхийг хүссэнээрээ бусдад шилжүүлж чадахгүй.

Тиймээс энэ төрлийн зохицуулалт шаардлагатай байна. Жишээлбэл, Журамдаа тухайн ээж нэг жилээс дээш хугацаанд хүүхдээ харгалзахгүй орхисон бол хүүхдийн мөнгийг хүүхдийг асран хамгаалж байгаа эрх бүхий этгээдэд өгнө гэж зааж болно. Эсвэл хорооны Засаг даргаар ахлуулсан хамтарсан багт эл асуудлыг шийдвэрлэх эрхийг өгч болно. Хамтарсан баг дахь 5-6 гишүүн эл асуудлыг хамтран шийдэх боломжтой. Хөл хорио тавигдсаны дараа энэ төрлийн гомдлыг шийдүүлэх хүсэлтэй хорооны иргэдийнхээ бичиг баримтыг бүрдүүлээд өөрөө шат шатанд нь очиж, хамтран ажиллана. Хорооны засаг дарга тухайн ээжийн хүүхдийн мөнгө авах эрхийг хаалгах албан бичиг өгөхөд банк хүлээж аваад шийдвэрлээд өгдөг бол сайн. Гэтэл заавал ээжийг нь авчир гэдэг. Хүүхдээ орхиод хэдэн жил өөр газар амьдарч буй, утсаар ч ярьдаггүй ээж мөнгөө шилжүүлэхээр ирнэ гэж байхгүй. Хүүхдийн мөнгө бол хөл хорионы үед өрхийг орлоготой болгож байгаа хүчин зүйл.

Зөвхөн манай хороонд мэдэгдэж байгаа нь энэ ч гэсэн хороо бүрд ийм асуудлаар иргэд ханддаг. Хүүхдийн мөнгийг ээжээс нь авах шаардлагагүйгээр болж байгаа айлууд байна. Тэд болгоод байгаа учраас хэлэхгүй, бас нэрэлхээд байдаг талтай. Гэхдээ үнэхээр боломж нь хүрэхгүй, хичээлийн хэрэглэлээ ч авч чадахгүй зутруухан байгаа асран хамгаалагчид ээжээс нь хүүхдийн мөнгийг нь авч олгуулах нь зүйтэй.

Эх сурвалж: gogo.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.