Улс орон даяар хатуу хөл хорио тогтоогоод 20-иод хонож байна. Энэ хөл хорио тавдугаар сарын 08-ны өглөө 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Иргэдийн дунд хөл хориотой энэ үед автомашинаа оношлогоонд оруулалгүй өнгөрсөн, татвараа төлөөгүй байгаа яах вэ гэсэн асуултууд байсаар байна.

Тэгвэл энэ хугацаанд тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд ороогүй болон авто зам ашигласны татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн жолооч нарыг торгохгүй талаар ТЦА-наас мэдээлжээ.
Харин хөл хорио дууссаны дараа яаралтай хамрагдахыг уриалаад байна.

