www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг тусгалаа

admin by admin
2021-04-29
in НИЙГЭМ
0
Өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг тусгалаа
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Ингэхдээ олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлт оруулахыг тусгасан байна. Үүнд:

1 дүгээр зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.6 дахь хэсэг нэмсүгэй:

7.6.Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.

2 дугаар зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн нэрийн ‘ЭХ,’ гэсний дараа ‘ЭЦЭГ,’ гэж, 2 дугаар зүйлийн гарчиг, 2.1 дэх хэсгийн ‘Эх,’ гэсний дараа ‘эцэг,’ гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн ‘хүүхдээ асарч байгаа эх,’ гэсний дараа ‘эцэг,’ гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ‘ажилгүй эх’ гэсний дараа ‘, эцэг’ гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн ‘хүүхдээ асарч байгаа эх’ гэсний дараа ‘, эсхүл эцэг’ гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн ‘тэтгэмж авах эх’ гэсний дараа ‘, эцэг’ гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.3.Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.

4 дүгээр зүйл. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн ‘хүүхдийн’ гэсний дараа ‘эцэг, эсхүл’ гэснийг хассугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн тус тус тусгаж өгчээ.

Post Views: 454
Previous Post

Э.Энхбатын эмчилгээний зардалд Н.Түвшинбаяр хангалттай их мөнгө өгсөн ч биеийн байдал маш хүнд байна

Next Post

QR кодгүй жолооч шаардлага тавьсан алба хаагчийн хөлийг дa.йpч, гэм.тээжээ

Next Post
QR кодгүй жолооч шаардлага тавьсан алба хаагчийн хөлийг дa.йpч, гэм.тээжээ

QR кодгүй жолооч шаардлага тавьсан алба хаагчийн хөлийг дa.йpч, гэм.тээжээ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.