Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр багын найз болох Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зо дож тархинд нь хүн.дээр гэм.тэл учруулсан хэ.рэг гарсан. Тэрээр олимпын аваргын нэр хүндээ шалаар нэг тараасан аварга өдгөө хорих 28 ангид саатуулагдаж байгаа юм.
Хэвтэрт ортлоо зо дуулсан Э.Энхбат ямар ч ухаангүй байсаар энэ сарын 12-ний өдөр БНСУ руу яаралтай авч явсан юм. Одоог хүртэл ухаан ороогүй байгаа бөгөөд начин Э.Энхбатын уушги устсан, биеийн байдал нь маш хүнд байгаа гэж ар гэрийнхэн нь мэдэгдсэн. Тэгвэл Улсын начин Э.Энхбатын биед гэмтэл учруулсан Н.Түвшинбаяр түүний эмчилгээний зардалд 160 сая гаруй төгрөг өгчээ.













