Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг зорчуулж байгаа.
Энгийн үед 98 чиглэлд 964 автобус үйлчилгээнд явдаг бол хөл хориотой энэ цагт 98 чиглэлд 859 нийтийн тээврийн хэрэгсэлд ариутгал, xaлдвapгүйжүүлэлт хийж, үйлчилгээнд гаргаад байгаа.
Гэвч заасан цагийн хуваарьт иргэд олноор бөөгнөрөн, халдвар хамгааллын дэглэм барихад хүндрэлтэй нөхцөл байдалд ажилдаа явж байгаа. Мөн хөл хорионы энэ хугацаанд дээрх 859 автобуснаас гадна вакцинжуулалт, явуулын шинжилгээ, ажиглалтад 156 автобус явж байгаа юм.
Хөдөлгөөнд оролцож байгаа, хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэд нийтийн тээврээр зорчихдоо шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явахыг УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн.













