Цахим хуудсаараа дамжуулан өөрийн үзэл бодлыг илэн далангүй хэлдэг Сүнээ буюу С.Сүндаръяа ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гаргасан УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдох гэмт хэргийн талаарх гомдолд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна. Уг гомдлыг тус албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа дуусаагүй байгаа юм байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 19 хүртэл хоногийн хугацаанд шалгадаг. Одоогоор уг хуулийн хугацаа дуусаагүй байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын зүгээс Б.Сүндэръяа нь нэр хүндэд халдаж байна гэсэн гомдлыг бас гаргасан. Цагдаагийн байгууллагаас эдгээр гомдлуудыг нэгтгэн шалгаж байгаа юм байна.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүдэд бэ лгийн да рамт учруулсан гэх нэвтрүүлэг гарсан. Энэ мэдээллийг мөн адил хуулийн дагуу шалгаж байгаа юм.













