УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэдхэн хоногийн өмнө с.о.г.т.у.у.г.а.а.р автомашин жолоодож яваад зам тээврийн ноцтой о.с.о.л гаргасан. Тэрээр энэхүү үйлдлийнхээ төлөө цахим хуудсаараа дамжуулан өчигдөр өглөө уучлал хүссэн юм.
Ингэхдээ “Би хариуцлагагүй үйлдэл хийж зам тээврийн о.с.о.л гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, т.о.р.г.у.у.л.л.а.а. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа.

Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй” гэсэн байв. Ийнхүү эмчийн хяналтад байгаагаа мэдэгдсэн Б.Пүрэвдорж гишүүн өчигдөр ажилдаа орсон бололтой.
УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж өчигдөр Бүгд найрамдах Итали улсын парламентын гишүүн, Итали-Монголын парламентын бүлгийн дарга Алессандро Паганотой цахим уулзалт хийсэн байна. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүн А.Адъяасүрэн, Ц.Сандаг-Очир, Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, БНИУ-ын парламент дахь Итали-Монголын парламентын бүлгийн гишүүд болон албаны хүмүүс оролцжээ.













