УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 4 дүгээр сарын 18-ны орой суудлын автомашин coгтуугaap жолоодож яваад зам тээврийн но цтой о.сол гаргасан байдаг. Түүний уруул сэтэрч ГССҮТ-д хүргэгдээд байсан юм.
Эл явдалд хариуцлагын асуудал яригдалгүй хэд хоногийг үдсэний дараа гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал гуйв. Ингэхдээ:

‘Би хариуцлагагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй’ гэсэн байлаа. Ямартай ч гишүүний маань бие сулхан байгаа бололтой шүү!

