Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас орох гарах замын хөдөлгөөнийг хаалаа

ОБЕГ-ын дaргa Т.Бaдрал Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолоочоос шинэ коронавирус илэрсэн.

Иймд Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдөр 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл зогсоолоо.

УОК өнөөдөр 18:30 цагт хуралдаж эхэллээ.

Ямар асуудал хэлэлцэх тухай мэдээлэл байхгүй байна.

Хурлаас гаргасан шийдвэрийг хүргэх болно.

Latest articles

Related articles

spot_img