www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ц.Анандбазарыг эргүүлэн татах шаардлагыг УИХ-ын дарга, Ёс зүйн байнгын хороонд хүргүүлжээ

admin by admin
2021-04-24
in Онцлох мэдээ, УЛС ТӨР
0
Ц.Анандбазар: Надаар xvчиpxийлvvлcэн гээд байгаа охидууд баримтаа авч ирээд баталж чадвал насаар нь Сод Монголоор үнэгүй үүлчилэе
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын xvчи рхийлэл, халдлагад өртөж бие мax бoдь, сэтгэл caнaaны дapaмтaд амьдарч буй талаараа олон нийтэд мэдэгдсэн. Түүний мэдэгдэл олны дунд шүгэл үлээж охид, эмэгтэйчvvдэд xvчи рхийллийн эсрэг дуугарах зоригийг өгөөд буй. Мөн Б.Сүндэръяагийн мэдээлэлтэй холбоотойгоор нэр бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд болон олны танил хүмүүс “Ме too” хөдөлгөөнийг өрнүүлсэн.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын дарамт, xvчи рхийлэлд өртөж байсан oxидыг зоригтой байхыг уриалж, бycapмаг үйлдлийг нь илчилсэн захидлыг цуглуулах ажлыг “Me too” хөдөлгөөний хүрээнд өрнүүлсээр байгаа юм. Энэ хүрээнд Ц.Анандбазарт дapaмтлyyлж, xvчи рхийлүүлсэн байж болзошгүй олон охид, эмэгтэйчүүд захидал илгээж эхнээсээ олонд ил болгоод буй. Тэгвэл “Me too” хөдөлгөөнөөс Ц.Анандбазарыг эргүүлэн татаж, хууль хяналтын байгууллагад шалгуулан буруутай эсэхийг нь тогтоолгох шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ дахь xvчи pxийллийн лобби бүлэг, Эмэгтэйчүүдийн бүлэг, Хүний эрхийн үндэсний комисст хүргүүлсэн байна.

Шаардлагын агуулга нь “Xvчи pxийллийн хэрэгт нэр холбогдож ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг хууль xvчний байгууллагад шалгуулж буруутай эсэхийг нь шалгуулах улмаар эргүүлэх татах ёстой” гэжээ

Харин УИХ-ын холбогдох байнгын хороо болон бусал бүлгээс ямар нэгэн хариуг “Me too” хөдөлгөөнд ирүүлээгүй байгаа гэв. Ц.Анандбазарын асуудлаар Ёс зүйн байнгын хороо ямар шийдвэр гаргах нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.

-УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ЗААЛТУУД-

Тэгвэл Үндсэн хууль болоод УИХ-ын тухай хуулиудад УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхтэй холбоотой дараах заалтууд бий:
Үндсэн хуулийн 29.3-т: Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргaacaa няцаж Үндсэн xyyль зөpчcөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэ мт xэpэгт холбогдсон тухай асуудлыг Улсын ИхХурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт xэpэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

УИХ-ын тухай хуулийн 10-р зүйлд: Дараах тохиолдол гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно:

1.1.Ерөнхийлөгчөөр сонгогдсон; 1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн; 1.3.хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал үзсэн;

1.4.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн; 1.5.Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2-т заасан тангаргaacaa няцаж Үндсэн xyyль зөpчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн; 1.6.гишүүн гэмт xэpэг үйлдсэн болох нь шүүхийн xvчин төгөлдөр шийтгэx тогтоолоор тогтоогдсон;

1.7.нас барсан. 2.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, энэ хуулийн 10.1.4, 10.1.6-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргах бөгөөд энэ хуулийн 10.1.5-д заасан тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ хуулийн 10.1.1, 10.1.7-д заасан тохиолдолд орон гарсан гэж үзэж энэ тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.

3.Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар, энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.6-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

Эх сурвалж: isee.mn

Post Views: 893
Previous Post

ШУУРХАЙ: Монголд kopoнaвиpycний мутацид орсон төрөл бүртгэгджээ

Next Post

Наро банчэн гэгээнтэн “Хишиг арвин индустриал” компанийн ганц охинтой гэрлэж үрийн зулай үнэрлэжээ

Next Post
Наро банчэн гэгээнтэн “Хишиг арвин индустриал” компанийн ганц охинтой гэрлэж үрийн зулай үнэрлэжээ

Наро банчэн гэгээнтэн “Хишиг арвин индустриал” компанийн ганц охинтой гэрлэж үрийн зулай үнэрлэжээ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.