Хөл хориог сунгах болсон талаар Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ. Хөл хориог дахин 14 хоногоор сунгаж, тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байхаар болсон байна.
Шадар сайд С.Амарсайхан:
-Хөл хорионы гол зорилго бол халдварыг хумих, вакцинжуулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Тавдугаар сарын 8 гэхэд нэгдүгээр тунг нийслэл хотын нийт иргэдэд хийх зорилготой байна.
Цаашлаад зургаадугаар сарын 1 гэхэд орон нутгийн иргэдийг нэгдүгээр тунд хамруулж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна.
Манай улсад халдварын шинэ төрөл урьдчилсан байдлаар бүртгэгдсэн. Энэ нь Турк улсаас зөөвөрлөгдсөн ирсэн Английн мутаци гэж харж байгаа.













