​Засгийн газар: Хатуу хөл хориог тавдугаар сарын 8 хүртэл сунгалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.

2021 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн xaлдвap авч 69 хүн нac бapcaн. 4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338, хүндэвтэр 1,374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна.

  1. Улаанбаатар 24,242
  2. Архангай 258
  3. Баян-Өлгий 5
  4. Баянхонгор 81
  5. Булган 74
  6. Говьсүмбэр 37
  7. Дархан-Уул 437
  8. Дорноговь 59
  9. Дорнод 22
  10. Дундговь 39
  11. Завхан 129
  12. Орхон 336
  13. Өвөрхангай 208
  14. Сүхбаатар 143
  15. Сэлэнгэ 361
  16. Төв 606
  17. Увс 26
  18. Ховд 197
  19. Хөвсгөл 62
  20. Хэнтий 53 тохиолдол бүртгэгджээ.

Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5,023 иргэн байна. 649,236 хүн вакцины эхний тунд, 64,469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

Latest articles

Related articles

spot_img