Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр нам дотроо сунгаанд өрсөлдөнө гэдгээ зарлажээ.
АН-ын хувьд дотроо зөрчилдөөнтэй байгаа бөгөөд хоёр хуваагдсан АН өнгөрсөн сард тус тусдаа шинэ дарга нараа тодруулж, М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр намын даргатай болсон билээ.
Ардчилсан намаас өмнө нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөө мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Улсын дээд шүүхийн энэ сарын 23-ны хуралдаанаар тэдний хэнийг нь АН-ын даргаар бүртгэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
Эх сурвалж: Mass.mn













