Экологийн байдал муудснаас дэлхийн бүх хүмүүсийн амьдралд аюул учирлаа хэмээн дээрхийн гэгээнтэн өөрийн dalailama.com сайтаар олон түмэнд айлтгалаа. Үүнд Дэлхийг хадгалан үлдэхийн тулд хүмүүс цаг алдалгүй экологийн гэгээрэл, хувийн хариуцлагаа нэмэгдүүлэн байгаль орчноо хайрлах хэрэгтэй гэдгийг Далай лам дахин дахин сануулсан юм.
Далай лам ундны усны хомсдлоос гадна дэлхийн дулаарлын асуудлыг хөнджээ. ‘Хүн бүр зөвхөн өөрийн сайн сайхнаар тогтолгүй гэр бүлийн, улс орныхоо, хүн төрөлхтний сайн сайхны төлөө үйлчилж сурах ёстой’ хэмээн Далай багш айлтгалаа.
Мөн ундны усны хүртээмж мөн эмнэлгийн үйлчилгээ дутмагаас асар олон хүн хэлмэгдэн зүдэрч буйг онцлон тэмдэглэжээ. Гэхдээ хүн төрөлхтөн хүчин чармайлтаа нэгтгэвэл хүрээлэн буй орчны сүйрлийн үр дагавраас салж чадна гэлээ.

