Цар тахлын нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийн цагаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох зарим асуултад хариуллаа.
Тэрээр ” Өнгөрсөн 14 хоногт хөл хорио тогтоогоогүй бол өдөрт 31 мянган тохиолдол гарах байсан гэсэн тооцоо бий. Хэрвээ ийм хэмжээнд хүрсэн бол эрүүл мэндийн систем уналтад орно. Хөл хорионы төгсгөлд эмнэлэгт хэвтэж байгаа, эрчимт эмчилгээнд байгаа хүмүүсийн тоо, нас баралт зэрэг буурсан байх ёстой. Гэтэл энэ удаагийн хөл хорионы үед бүх тоон үзүүлэлт буурсангүй. Тиймээс хөл хориог сулруулах шаардлагыг хангаагүй. Хөл хорионы үр дүнд тархалтын тоо буурч, энэ хугацаанд ЭМ-ийн салбар нөөцөө бэлддэг ач холбогдолтой” гэлээ.
Мөн нас барж байгаа хүмүүсийн хувьд уушги оруулах аппаратны хүрэлцээгүйгээс бус архаг хууч өвчин нь сэдэрсэн болон kopoнaвиpycийн хүндрэлийн нөлөөллийн улмаас нас барж байгааг хэллээ.
Тиймээс иргэд хүндэрснийхээ дараа биш шинж тэмдэг илэрч эхэлмэгц эмнэлгийн байгууллагад хандаж, эрт эмчлүүлэх хэрэгтэйг сануулсан юм.













