УОК-ын ажлын хэсэг хуралдаж мэдээлэл хийлээ.
УОК төлөөлөгч Ганзориг: МУ-ын хэмжээнд насанд хүрсэн иргэдийнхээ 649,236 буюу 31 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Хоёр дахь тунг 3 орчим хувь буюу 65 мянга гаруй хүнийг хамруулаад байна.
Дөнгөж сая 300,000 тун Вироселл вакцин буулаа. Шөнө болон маргааш дахин 300,000 тун вакцин бууна.Маргаашнаас эхлээд дархлаажуулалтын хоёр дахь тунг 49 мянгаас доошгүй иргэдэд хийнэ. Нийтдээ 120 цэг, явуулын 3 цэг ажиллаж, 60 мянга орчим иргэдийг дархлаажуулалтад хамруулна. Дүүрэг болгон дээр автобус гаргаж ажиллана. Явуулын 40 автобус явна. Нэг дүүрэгт 10 гаруй цэг ажиллана. Гэрт ойр байгаа цэгт очиж дархлаажуулалтад хамрагдана.
Зохион байгуулалттай явуулахын тулд давтан тунгийн товлолт хугацаа болсон хүмүүс л дархлаажуулалтийг хийнэ. Бид аль болох 56 хоногт хүргэлгүй хурдан дархлаажуулалт хийхээр зорьж байна.
Өрхийн эрүүл мэндийн төв болон хорооноос 2 дахь тунд хамрагдах иргэдэд хаана хэзээ хийлгэхийг утсаар болон мэдээллийн хэрэгслээр мэдэгдэнэ. Зарлал авсан хүмүүс л тухайн үедээ дархлаажуулалтад хамрагдана.
Мөн хөдөө орон нутагт эхний ээлжид хоёр дахь тунгаа хийлгэх хүмүүст хийнэ. Орон нутагт 147 мянган иргэн вакцины эхний тунг хийлгээд байгаа. Тэдгээр иргэдийн вакциныг орон нутаг руу явлуулна. Вакцины татан авалттай уялдуулан дархлаажуулалтын ажлууд цаашдаа үргэлжлээд явна.













