Авьяаслаг реппер Rokit Bay буюу О.Баярсайханых өнгөрсөн жил бүл нэмж, хосууд өдгөө хоёр хүүхдийн аав, ээж болцгоосон билээ. Түүний гэргий С.Ану нь мake up мэргэжлийн нүүр будагч, дуучин, бүжигчин гээд олон талын авьяастай бүсгүй юм. С.Ануг дуучин П.Баярцэнгэлийн хамт “Holly Dolly” дууг дуулснаар нь хүмүүс сайн мэднэ.

Рэппер Rokit Bay эхнэр Анугийн хамт “Хязгааргүй” нэртэй шинэхэн уран бүтээлээ өнөөдөр фэнүүддээ цацаад байна. Энэхүү дуугаа тэд хүүхдүүддээ зориулсан байна. Тэд хүүхдүүдээ хараад хараад ханашгүй, цаг үргэлж хязгааргүй их хайрыг мэдэрдэг тухайгаа дундаа өгүүлжээ. 
Дууны хөгжим, үгийг Rokit Bay бичсэн бол продюсераар Б.Наранзун ажилласан байна.













