УИХ-ын гишүүн Н.Учрал эрүүл мэндийн улмаас сүүлийн сард чуулганы хуралдаанд оролцоогүй билээ. Түүний биеийн байдал маш хүнд, Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлж байгаад гадагшаа эмчилгээнд явсан. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө биеийн байдал сайжирч байгаа тухайгаа цахим хуудсаараа дамжуулан сайхан мэдээ дуулгасан билээ.
Тэгвэл бие нь өдөр өдрөөр илааршаж байгаа тэрээр эмчилгээнийхээ хажуугаар хурал, зөвлөгөөнд цахимаар сууж эхэлсэн байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажилладаг. Тэрбээр өчигдрөөс /2021.04.20/ ажилдаа орж, БШУЯ-ны Инновац технологийн газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын төлөөлөлтэй цахим уулзалт хийн, инновацыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон байна.













