Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт ирэх 6-р сарын 9-ний өдөр болохоор хуульчилсан.
2 сарын ч хүрэхгүй хугацаа үлдсэн ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны зураглал гарсан бөгөөд сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 30-наас эхэлнэ.
Нэр дэвшигчид тавигдах шаардлагын тухайд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу:
-50 нас хүрсэн
-Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэн байх
-Ял эдэлж байгаа, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглосон зохицуулалтыг хуульчилсан.













