• Latest
  • Trending
‘ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч ажилчдад буруу өгөх гэсэн зохион байгуулалттай улстөрийн үйл ажиллагаа байна гэж харж байна’ гэв

‘ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч ажилчдад буруу өгөх гэсэн зохион байгуулалттай улстөрийн үйл ажиллагаа байна гэж харж байна’ гэв

2021-04-20
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Monday, February 9, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

‘ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч ажилчдад буруу өгөх гэсэн зохион байгуулалттай улстөрийн үйл ажиллагаа байна гэж харж байна’ гэв

by admin
2021-04-20
in НИЙГЭМ
0
‘ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч ажилчдад буруу өгөх гэсэн зохион байгуулалттай улстөрийн үйл ажиллагаа байна гэж харж байна’ гэв

‘ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг үү’ сэдвээр  Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХӨСҮТ-ийн ҮЭХ хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

 Энэ үеэр ХӨСҮТ-ийн ҮЭХорооны дарга О.Баатарчулуун: ‘ХӨСҮТ дээр ТЕГ, ЦЕГ-ын ЭЗГХТТасгийн хамтарсан шалгалт орсон нь үнэн.  Ажиллаж байгаа. Хачирхалтай нь энэхүү шалгалт орсноос 2 хоногийн дараа livetv гээд цахим хаяг дээр энэхүү шалгалттай холбоотой мэдээлэл олж авсан. Энэ мэдээлэлд ХӨСҮТ-ийн эмч нар монгол улсыг kopoнaвирусын цар тахалд живүүлсэн үү? Гэсэн ийм хүнд гарчигтай, тодорхой зохиолтой, жүжиглэлттэй тодорхой зохион байгуулан, цар тахлийн голомтонд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдийг илтээр буруутгасан ийм нэвтрүүлэг гарсан.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

 Энэ нэвтрүүлэг гарснаар цар тахлын голомтонд ажиллаж байгаа эмч ажилчдад, ХӨСҮТ-ийн эмч ажилчдад маш хүнд цохилт болсон, сэтгэл санааны. Дээр нь монголын ард түмэнд ч маш хүнд цохилт болсон. Энэ 2 хоногийн хугацаанд үнэхээр бодит байдлаас илт гуйвуулсан, шууд ХӨСҮТ-ийн эмч, ажилчдийг буруутгасан энэхүү нэвтрүүлэг гарснаар яг тэр цар тахлын голомтонд ажиллаж байгаа эмч ажилчид маань энэ 2 хоногийн хугацаанд маш хүнд нөхцөлд, сэтгэл санааны маш их дарамтанд байна.

 Өчигдөр би энд нэр дурьдагдсан эмч нартайгаа уулзсан. Үнэхээр энэ 2 хоногийн хугацаанд бид ажлаа хийх ямар ч хүч, тэнхээгүй болчихлоо, ажилдаа төвлөрч чадахгүй байна. Нойргүй хонож байна. Бид нар яагаад 2 жил зүтгэчихээд, хийсэн ажлынхаа төлөө буруутгагдаж байгаа юм бэ? Бид нар ийм буруу зүйл хийх хүмүүс биш гээд уйлаад хэлж байгаа юм. Уг нь тэр хүмүүс өнөөдөр ирэх ёстой байсан ч, лабораторийн ачаалал ихэссэнтэй холбоотойгоор ажлын байран дээрээ байж байна. Ажлын ачааллаас болоод тэр хүмүүс маань хэвлэлийн хуралд оролцож чадсангүй ээ. Өчигдрөөс эхлээд цахим орчинд энэ мэдээлэл батлагдлаа гэж нотлогдсон мэтээр тарж эхэллээ. Тэр 50,000 хүнийг сөрөг болгосон гэсэн 3 эмчтэй холбоотойгоор энэхүү 3 эмч 80,000 төгрөгөөр сөрөг гэдэг бичиг гаргажээ. Тэр бүү хэл Сайханхүү эмч 21260 хүний шинжилгээг 80,000 төгрөгөөр үнэлж 1,7 тэрбум төгрөг идсэн байна, арай ч дээ гэсэн мэдээллүүдийг цахим орчинд явуулж эхэллээ. Үүнийг бид харахдаа энэ бол үнэхээр зохион байгуулалттайгаар цар тахлийн дэгдэлтийн бурууг ХӨСҮТ-ийн эмч, ажилчид руу зохион байгуулалттайгаар гүтгэж, оруулж байгаа юм байна гэдгийг ойлгож байгаа юм. Энэ бол ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч ажилчдад буруу өгөх гэсэн зохион байгуулалттай улстөрийн үйл ажиллагаа байна гэж харж байна.

 Өнөөдрийн энэ нөхцөл байдал хүндэрч, халдвар өдөрт 1000-аар нэмэгдэж, нас баралт өдөр бүр нэмэгдэж байгаа энэ бодит байдлыг ХӨСҮТ-ийн ажилчид, тархвар судлаачид Засгийн газар, УОК-т бүгдийг хэлж байсан. Нөхцөл байдал ингэж хүндрэх нь байна шүү, энэ хөл хориогоо маш сайн хийгээчээ гэж манай мэргэжилтнүүд хэлж байсан. Энэ сайд дарга нарын олон зөвлөхүүд, эрдэмтдийн баг та нар юу хийж байгаа юм бэ? Тэр эрдэмтдийн баг Засгийн газар дээр оччихоод бид нар хөл хорио шаардлагагүй гэж үзэж байна гэхэд ХӨСҮТ-ийн эмч, ажилчид мэргэжилтнүүд маш хүнд шоконд орж байсан. Шийдвэрийг дарга нар гаргадаг юм аа. Тэр шийдвэр нь оновчтой байсан уу?гэвэл оновчгүй байсан гэдэг нь өнөөдрийн энэ халдварын тархалттай холбоотойгоор батлагдаж байгаа юм аа. Тэгээд өнөөдөр цар тахал гаараад, нөхцөл байдал хүндрээд ирэхээр тэнд ХӨСҮТ-д голомтонд ажиллаж байгаа, ажлаас өөр зүйлд хоёрдохгүйгээр зүтгэж байгаа эмч ажилчдийг буруутгах арга ийм амархан та нар олсон юм уу? Бид нар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй ээ. Та нарын шийдвэр буруу байсан гэдгийг шууд хэлье. Хуулийн байгууллагаар нотлогдоогүй, батлагдаагүй байна. Ийм мэдээллийг өнөөдөр шууд буруутай мэт гаргаж ирж байгаа юм. ХӨСҮТ-ийн ажилчид юу гэж хүсэж байна вэ гэхээр, маш хурдан буруу зөвийг нь шийдээд өгөөч ээ. Буруу бол бол арга хэмжээгээ авхуулья. Буруу биш бол нэр төрөө сэргээж, ард иргэдтэйгээ нэг зүгт хармаар байна’ гэв.

 Харин уг мэдээлэлд нэр дурьдагдаад буй ХӨСҮТ-ийн лаборант Г.Энхцэцэг: ‘Өнөөдөр энэ сошиал орчинд яваад байгаа асуудлын талаар ярих гэж ирлээ. Би koвидийн шинжилгээнд яваад 1 жил 5 сар болж байна. Хавьтлын болон голомтын шинжилгээг авч, сорьцийн лабораторид хүргэж өгдөг. Тэгээд сорьцийн лабораториос ПГУ лабораторид сорьц очиж, тэндээ 8-10 цагийн дараа ПГУ хариу гарахад лабораторийн эмч нар хариуг гаргаж, дүгнэдэг болохоос биш би өнөөдөр шинжилгээг авчихаад, хариуг нь гаргадаг эрх бүхий хүн биш ээ. Үүнийг хэлэх гэсэн юм. ХӨСҮТ-ийн 850 гаруй ажилчдийг сүүлийн жил гаруй хугацаанд янз бүрээр хэлж байна. Битгий тэгээч ээ гэж гуйя’ гэлээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.