Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга МАН ыг тараах тухай захирамж гаргаж улс төр хийгээд цахим орчимд шуурга дэгдээв. Энэ тухай үзэл бодлоо илэрхийлж буй иргэд олон нийт багагүй талцалд хүрээд буй нь мэдээж тийм ч сайн талтай биш. Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж эцсийн аргуудаа шавхаж байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Тэгвэл энэ талаар цахим орчид Монгол ялна гэж түүнийг дэмжиж ирсэн үнэнч фэнүүд нь аль хэдийн түүний гаргасан шийдвэрт хүч нэмэгдүүлсэн утга агуулгатай ухуулга нийтлэлүүдээ тараагаад эхэлжээ.
Цензургүй яриа нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан:
Тахин шүтэж, зургийг нь ханандаа өлгөж, гутлыг үнсэх өдөр та нарт ирнэ хүлээж бай!

Ерөнхийлөгч МАН ыг тараах тухай захирамж гаргаж Улсын дээд шүүхэд хандангуут МАН эргүүлээд Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхтэй эсэхийг хэлэлцсэн Цэцийн шийдвэрийг шууд байнгын хороодоо хуралдуулаад “шүүж” эхэллээ. Эд ийм л эрх мэдэлтэй дapaнгуйлалтай нам даа… Болдог бол зүгээр л бyyдчиxмaap л байгаа байх даа, 37 он шигээ… даанч 21 р зуун 2021 он л доо.

Zarig.mn

NEWS.MN

Hийтлэлч У.Оргилмаа:
У.Хүрэлсүх өөрөө л намаа “Цaaзaлcaн!”
-Төрийн эрхийг хоёр удаа “шилжүүлсэн” У.Хүрэлсүхийн үйлдлийг Үндсэн хуулийн Цэцээр шалгуулъя!-
Дуулиан тариад байгаа У.Хүрэлсүхийн үүсгэн байгуулсан “Цэргийн нэгдсэн холбоо” гэгчийн өмнө МАН дотор Зүүний хүчний холбоо гэж байлаа. Мөн л одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүх гол дүр нь. МАН-ын Цагаан ордны зүүн жигүүрт байсан Зүүний хүчний холбоо “Цэргийн нэгдсэн холбоо” гэгчид уусан зүсээ хувиргаж Төрийн ордны “Зүүн жигүүрийнхэн” тусдаа “цэрэгжcэн МАН” болон гарч ирсэн юм. Энэ үеэс завхрал эхэлсэн. Эцэстээ юунд хүргэснийг хар даа. Төрийн тэргүүн эл завхpaлыг хараад сууж үл тэвчин урд хожид үзэгдээгүй алхам хийж МАН-ыг тараах захирамж гаргаж Улсын Дээд шүүхэд хүргүүлээд байна. Үүнийг зайлшгүй хийх шалтгаан байсан.













