АстраЗенека 150 мянган тун вакциныг манай улс хүлээн авснаар нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид вакцины эхний тунг тариулсан билээ. Тэрээр өнөөдөр Дархлаажуулалтад хамрагдсан төрийн алба хаагчид өнөөдөр вакцины хоёр дахь тунд хамрагдах аж.
АстраЗенека вакцины хоёр дахь тунг 56 хоногийн зайтай хийж байгаа бөгөөд үүнд 16180 алба хаагч хамрагдах юм байна. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 35 цэгт багийн 491 эмч, ажилтан ажиллаж байна.













