www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Л.Чинбат: Манай улсад шударгаар хөдөлмөрлөж, ажиллаж амьдрахад үнэхээр хэцүү болжээ, туйлдаж байна

admin by admin
2021-04-19
in НИЙГЭМ
0
Л.Чинбат: Манай улсад шударгаар хөдөлмөрлөж, ажиллаж амьдрахад үнэхээр хэцүү болжээ, туйлдаж байна
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

ЦЕГ-аас “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл уг асуудалд Л.Чинбат албан ёсоор тайлбар өгчээ.

Тэрбээр “Намайг цагдаагаас эрэн сурвалжилж эхэллээ гэжээ. Хаврын тариалалтын бэлтгэл ажлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байнаа. Эрүүгийн Цагдаагийн Газраас надад нэг ч удаа өөрт мэдэгдээгүй,  мөн манай өмгөөлөгчид 2021 оны 4-р сарын 26-ны өдөр намайг дуудан ирүүлэх бичиг өгчихөөд уг өдөр нь болоогүй байхад оргодол мэтээр улс орон даяар зарлаж, эрэн сурвалжилжээ. Урамшууллын мөнгө илүү авсан хэргээр 5 дахь жилдээ шалгагдаж байна.

“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулж, сүүлийн 20 гаруй жил газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулахдаа хавар, зун, намартаа өглөө 05 цагаас шөнийн 00 цаг хүртэл тариан талбай дээр ажиллаж өнждөг. Энэ хугацаанд ялангуяа цар тахалтай энэ хүнд цаг үед Монгол Хүндээ эх орныхоор хөрсөнд тарьж ургуулсан эрүүл хүнсийг хямд хүргэх зорилготой ажилласаар ирсэн.

Улсаас нэг ч төгрөг хууль бусаар авч, хулгай хийж үзээгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сантай 4 удаа урамшууллын мөнгөний асуудлаар тооцоо нийлээд өглөг, авлагагүй болохоо баталгаажуулсан актууд, урамшууллын мөнгөтэй холбоотой санхүүгийн баримтуудыг үзээд та бүхэн дор бүрнээ дүгнэлтээ хийнэ бизээ.

Хууль хяналтын байгууллагын дарамт шахалтанд манай улсад шударгаар хөдөлмөрлөж, ажиллаж амьдрахад үнэхээр хэцүү болжээ. Одоо бол маш их туйлдаж байна” хэмээн холбогдох баримтуудаа дэлгэсэн байна.

Post Views: 544
Previous Post

Эрүүл мэндийн яам хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх саналтай байна

Next Post

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд сайн дураар ажиллах эмч, мэргэжилтнүүдийг бүртгэж эхэллээ

Next Post
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд сайн дураар ажиллах эмч, мэргэжилтнүүдийг бүртгэж эхэллээ

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд сайн дураар ажиллах эмч, мэргэжилтнүүдийг бүртгэж эхэллээ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.