Изралийн эрх баригчид өнгөрсөн ням гарагаас эхлэн гадаа агаарт амны хаалт зүүх шаардлагагүй гэж үзсэнийг The Times of Israel сонин мэдээлэв. Хүн амыг kopoнaвиpyын халдвараас сэргийлэх дархлаажуулалт амжилттай явагдаж, өвчлөлийн түвшин буурсан тул Изралийн Эрүүл мэндийн сайд Хези Леви уг тушаалд гарын үсэг зуржээ.

Гэсэн ч хаалттай орон зайд амны хаалт зүүх шаардлага хэвээр. Мөн гадаа орчинд зохион байгуулагдах олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны үеэр амны хаалт зүүхийг зөвлөсөн байна.
Израль тавдугаар сарын 23-наас эхлэн вакцин тариулсан жуулчдыг оруулж эхлэх нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон. Тус улсад нэвтрэх жуулчид вакцин хийлгэсэн ч гэсэн нисэхийн өмнө заавал PCR шинжилгээ өгөх шаардлага тавьж буй ажээ.

