Цар тахалтай үед сайн дураараа хөршүүддээ тоглолтоо толилуулсан Ө.Пүрэвжаргалд 7 сая төгрөгийн хандив цугларчээ

Цар тахлын улмаас хөл хорионд орсон ард иргэд өөрсдийн байж болох боломжуудыг ашигласаар байна. Үүний нэг жишээ бол өөрийн хөршүүддээ зориулж хашаандах чингэлэг дээрээ гарч олон олон дууг зориулан дуулж буй Ө.Пүрэвжаргалын бичлэг цахим орчинд тараад байсан. Иргэд үүнд сэтгэл хангалуун байгаагын зэрэгцээ тоглолт зохиож, эерэг хандлага төрүүлсэнд талархаж мөнгөн хандивыг дансанд нь шилжүүлж нийтдээ 7 сая төгрөг цугларсан байна.

Харин Ө.Пүрэвжаргалын гэр бүл энэхүү мөнгөө өөрсдийн гэсэн байшинтай болоход зарцуулаар байгаа аж. Мөн Пүрэвжаргал хэлэхдээ би уйллаа ард түмэндээ талархаж, омогшиж байна. Би бол жирийн нэгэн аав хүн. Нууцаар дэмжиж бичсэн дансанд хандив хийсэн, хийж байгаа бүх хүнд сэтгэлийн угаас талархаж байна. Зүгээр л гайхалтай ивээл байна хэмээн өөрийн талархсан сэтгэгдлээ хуваалцсан юм.

Latest articles

Related articles

spot_img