“Никитон” хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун болон дуучин С.Сэрчмаа нар олон нийтийн сүлжээнд шууд бичлэг хийх үеэрээ бycдыг xv чиp xийл сэн гэ мт хэр гийн шинжтэй зүйлийг онигоо байдлаар цацсан нь иргэдийн дypгүйцлийг ихээхэн төрүүлсэн билээ. Энэ мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгаад хаах санал гаргасан байна. Харин прокурорын байгууллага хаахаас татгалзлаа.

Дуучин Б.Батчулууны С.Сэрчмаатай энэ сарын 9-нд хийсэн шууд бичлэгийн үеэр ярьсан “онигоо”-г шалгуулахаар МБА-наас Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст харьяаллын дагуу шилжүүлсэн аж. Уг “онигоо”-нд ярьсан үйл явдал Налайх дүүргийн VI хорооны нутаг дахь нэгэн амралтын газарт болсон аж.

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхан шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал энэ сарын 14-нд тус дүүрэг дэх Прокурорын газарт хүргүүлжээ.

Хяналтын прокурор нь үүнтэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дахь хэсэгт заасан “Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэм т хэ ргийн шинж байгаа, эсэхийг тогтоох шаардлагатай бол үзлэг хийх, шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах, хохирогч, гэрчээс мэдүүлэг авах” зэрэг мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзээд нэмж шалгуулахаар болсон төдийгүй энэ сарын 15-нд Эрүүгийн хуулийн 12.1-1 дэх хэсгийн “Xoxиро гчийн хүсэл зоригийн эс рэг xvч хэрэглэж, биеэ хамгаа лах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас эрхшээл дээ байгааг далим дуулан xvчээp бэ лг ийн харьцааны шинжтэй xvч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.


