Улсын дээд шүүхийн байранд kopoнaвиpycт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул үйл ажиллагаагаа энэ сарын 23-ныг хүртэл түр хязгаарлахаар болжээ.
УОК-ын шуурхай штаб, дүүргийн онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болсонтой холбогдон энэ сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийг дуустал хугацаанд Улсын дээд шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарлах болсныг мэдэгдлээ.
Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг [email protected] цахим хаягаар хүлээн авах юм байна.
Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлэхийг сануулжээ.
Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа /утас: 51-261698, 51-261544/ 2021 оны 4 дүгээр сарын 20, 22-ны өдрүүдэд ажиллах гэнэ.
Эх сурвалж: Улсын дээд шүүхийн Гамшгаас хамгаалах орон тооны бус штаб













