Турк улсад коронавирусийн халдварын улмаас Монголын иргэн амиа алдсан уу? Гаднын улсад амьдарч буй 13 Монгол иргэн коронавирусээр халдварласан гэдгийг өнгөрөгч долоо хоногт ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн. Тодруулбал, Ирландад 4, ОХУ-д 3, Швед 2, Швейцар 2, БНСУ-д байгаа 2 монгол иргэдийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан байгаа юм. Мөн эдгээр иргэд гэртээ тусгаарлагдаж, эмчилгээ хийлгэж байна. Мөн ЭМЯ-ны 323002 утсанд холбогдож ямар хоол хүнс хэрэглэх, гэрээ хэрхэн ариутгах талаар зөвлөгөө авч байна” гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа юм.
Тэгвэл гадаад улсад амьдардаг Монгол иргэн коронавирусийн халдвар авч, тус улсын эмнэлгийн тусламжийг авч чадалгүй, нас барсан гэх албан бус мэдээлэл байна. Тус мэдээллийг сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг болоод түүн эхнэр Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга нар нийтэлсэн байна.
Мөн тэрээр: Туркийн засгийн газар оршуулгад зориулж 3000 доллар өгчээ. Мэдээж, хүн ёсоор сүүлчийн замд үдэх бололцоо олдоогүй. Аюул ойрхон байна! Ийм цагт улс орон даяар олноор цугларах бололцоо олгож сонгууль хийх ч дээ гэв.
Харин энэ тухай Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны албаны мэдээлэл одоогийн байдлаар гараагүй байна. Мөн Истанбул дахь Ерөнхий консулын газраас БНТУ-ын талаас албан ёсны дүгнэлт бүхий мэдээлэл ирээгүй гэсэн байна гэж мэдээлж байна.














Garaa sain ugaatsgaa
Turkiin koronoo teej irsen irgeniig ni manaih edgeesen gants hvn emchilj chadahgvi archaagvi nowshnuudwe
МОНГОЛ ХҮН ШИГ ХҮН ЧАНАР ДЭЛХИЙН ХААНА Ч БАЙХГҮЙ. ШАР ХАР НОВШНУУД БОЛ ХҮН БИШ. МОНГОЛ ХҮМҮҮС ХАМГИЙН ЗӨӨЛХӨН СЭТГЭЛТЭЙ. ХҮНЭЭРЭЭ БАЙГАА,
худлаа байгаасай ум ма ни бад мэ хум
Энэ ч үнэн шүү манай монголчуудад өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн сн чанар бий шүү
Энэ балай авгай нөхөр 2 шантаажчин юу ч гэж худал хэлж хүн дарамталж бөгсдөж мэдэх нөхдүүд мөнгө л олж бвал эхийгээ доромжлохоос ч буцахгүй бүү итгэ
Сонгуулиа хойшлуулж болдоггүй юмуу