Д.Мөнхбат өнгөрсөн аравдугаар сард БНСУ-аас эх орондоо ирж, ‘Энхсаран’ сувилалд 22 хоног тусгаарлагдаж, 23 дахь хоног дээрээ халдвар илэрсэн талаараа тухайн үед мэдэгдэж байсан. Түүний хувьд тусгаарлалтын 23 дах дээрээ халдвартай болох нь тогтоогдож, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эмнэлгээс гарсан билээ. Уг асуудлаар түүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас олон нийтэд худал мэдээлэл түгээсэн хэмээн үзэж, зөрчлийн хуулиар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу таван зуун мянган төгрөгөөр торгосон байна.
Хэрэг ингээд дуусаагүй бөгөөд иргэн Д.Мөнхбат-д Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021.03.24-ны өдөр Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг Бусдын амь насанд аю.ул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад ха.лдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл ангиар эр.үүгийн хэрэг үүсгэж, я.ллаг.дагчаар татаад байгаа юм байна. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа ийнхүү нийтэлжээ.

